2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 352 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, ГССҮТийн баруун замд амины H.Grace автомашины жолооч нь явган зорчигч 31 настай М-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт:
1. Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан замд T.Prius 10 маркийн автомашин онхолдож, жолооч 28 настай Д-н амь нас хохирсон.