УИХ-ын
гишүүн Ж.Батзандан Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээр АН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзан \”Ардчиллын
төлөө- Үндэсний хэлэлцүүлэг 1,2” –ээ намын шинэчлэлийн асуудлаар хийж санал
солилцсон байна.
Тэрбээр
энэ ажлын хүрээнд өнөөдөр \”Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг 3”-ээ Баянзүрх
дүүргийн иргэд, АН-ын гишүүд дэмжигчидтэйгээ хийх аж. Мөн маргааш нийслэлийн
АН-ын залуу гишүүдтэй уулзахаар болжээ.