Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн зангарагтай ч гэх үү,
эсвэл итгэмээргүй ч гэх үү нэг мэдэгдэл тухайн үедээ \”од” болж байлаа. Энэ
айхтар мэдэгдлийг хийгээд нэг их ч удаагүй байна л даа. Тэрээр эцэг эхчүүдэд
тулгардаг томоохон асуудлуудын нэг цэцэрлэгийн бүртгэлийн талаар \”Аль болох
иргэдэд чирэгдэлгүй учруулахгүй байдлаар шийдвэрлэнэ. Хуучин хэд хоног
дугаарлаж, дараалал үүсгэдэг байсан. Энэ жил тийм байдал үүсгэхгүй байхыг
үүрэгдсэн” гэж тайлбар өгч байсан.
Түүний ярианаас энэ жил хүүхдээ ямар нэг
чирэгдэлгүйгээр цэцэрлэгт хамруулчих боломжтой юм байна гэж битүүхэн горьдсон
хэрэг л дээ. Гэтэл яг цаг нь ирсэн чинь сайдын мэдэгдэл ямар ч үнэ цэнэгүй
хоосон үг болоод хувирчихлаа. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа
хоноод эхэлсэн байна шүү дээ.
Хонох болсон шалтгаан нь Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалтай
холбоотой. Тус тушаалд \”2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн
бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн явцыг
тасалбараар буюу сугалаа сугалдаг байдлаар зохион байгуулна” гээд л дурдчихсан
байна.
Ингээд л тасалбар олоод авчих санаатай эцэг эхчүүд өөрсдийн санаачлагаар
дараалал үүсгэн цэцэрлэгүүдийн гадаа хонож эхэлжээ. Цэцэрлэгийн хүртээмж муу. Тиймээс эцэг
эхчүүдийн өөрийн чадах зүйлээ л хийж байгаа нь энэ. Харин энэ үед хүндрэл
учруулахгүй гээд ярьж суусан сайд өөрийнхөө ярьсан зүйлийг таг мартчихсан яваа
байх. Хүүхэд бол сугалаа биш гээд уриа лоозон болоод байсан нь МАН билүү, АН
билүү. Ямартай ч цэцэрлэгүүд сугалаа сугалана л гэж байна шүү Ж.Батсуурь сайд
аа.
Амар