Энхрий хайрт МАН намынхан минээ,
Та бүхэндээ дуулгах онцгой сайхан санал надад байнаа. Одоо хэдүүлээ 50,000тын дэвсгэртээ Сүхбаатарын зурагтайгаар гаргая аа. Та хэд минь ч сайхан ялчихлаа, төгрөгийн ханш ч сарвайтал уначихлаа. Задгай 20,000т ч авч явахад төвөгтэй, зарим газар тооцоо хийхэд ч ичмээр дамшиг болоод байна. Тэгээд ч Чингисийн зурагтай том дэвсгэрт та хэдийн минь Пиар, өнгө төрхийг даанч нэг гутааж байна шүү.
Аа гэснээс, манай бизнесийнхэн, та хэдийн минь Чингисийн талбайг Сүхбаатрын талбай болгосон аугаа мэргэн шийдвэрийг талархан дэмжиж, бүр үтэр хэрэгжүүлж эхэлсэн байдаг шүү.
Одоо ухаандаа Морьтой Чингис архийг Морьтой Сүхбаатар, Алтан Чингис архиа Алтан Сүхбаатар болгож борлуулж эхэлсэн байна. Тэр бүү хэл Хэнтийнхэн Чингис хотоо Янжмаа хот болгож байгаа сурагтай. Арга байжуудээ, Сэлэнгэд Сүхбаатар хот байдаг болохлээр ядаж эхнэрээр нь ч болтугай нэрлэе гэж бодсымдагуудаа. Бас санадаг л санаа.
За тэгээд цаашлаад сүүлийн 3 хоногт төрсөн 150 гаруй хүүхдийн 75д нь Сүхбаатар, 75д нь Янжмаа гэдэг нэрийг эцэг эх нь өгчээ. Ийм сайхан нэрийг чинь одоо өгөлгүй ч яахав дээ
За баахан хадуурчихлаа байна, 50,000тын дэвсгэртээ л даруйхан гаргая. Сүхбаатрын зурагтайг л гаргахаа хэлүүлэлт юу байхав
Хүндэтгэн ёсолсон
Д.Сүхбаатар
Эх сурвалж: Фейсбүүк.ком