Одоогоос 80 жилийн өмнө 1939 онд Нацистууд Чехославакийн Прага хотын их сургуулийг хүчээр эзэлснийг эсэргүүцэж оюутнууд жагсаал зохион байгуулж байсан юм. Энэ үеэр нацист дэглэмийг эсэргүүцэгч оюутан Яан Оплетал болон ажилчин Вадклав Седлчекийг амийг нацистууд хөнөөсөн байна. Гэвч үүнийг эсэргүүцсэн жагсаал нь эмгэнэлтэйгээр дууссан бөгөөд Нацистууд Чехославакийн дээд сургуулиудыг хаан, 9 оюутныг багштай нь хамт шүүх хуралгүйгээр 1939 оны 11 дүгээр сарын 17-нд цаазаар авсан юм.
Мөн 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оп¬лата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаа¬сан түүхтэй.
Энэхүү эмгэнэлт үйл явдлыг хүндэтгэж энэ өдрийг “Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдөр” болгон НҮБ-аас зарлан их дээд сургуулиуд олон улсад тэмдэглэсээр ирсэн байна.