Герман улсын эрх баригчид ард иргэдээ хоол, ундны ус нөөцлөхийг анхааруулж
байгаа гэнэ. Тодруулбал, \”Иргэний Хамгааллын Концепц” гэх нийтэд ил болоогүй
баримт бичигт хүн амыг 10 хоногийн хүнсний нөөцтэй байхыг тусгасан тухай independent
цахим хуудаснаа мэдээлсэн байна.
Энэхүү баримт бичгийн талаар маргааш хэлэлцэж, Дотоод хэргийн сайд олон
нийтэд мэдээлж магадгүй. Энэ нь том хэмжээний байгалийн гамшиг, террорист
хадлага болох үед иргэдийг бэлэн байлгахад чиглэж байгаа аж.
Мөн Засгийн газраас цагдаа, аюулгүй байдал, кибер гэмт хэрэгтэй тэмцэх
хэлтсүүдэд хөрөнгө хаяж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах болсон байна.
Герман улс Исламын хэд хэдэн халдлагын дараа онц байдал зарлаж, өндөр түвшинд
шилжин ажилласан билээ.