“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Алтан хос пянз”-ыг Төрийн түүхийн музейд залах ёслол өнөөдөр боллоо.
“Чингис хаан” одонт эрхмийн дурсгалыг хүндэтгэж есөн ширхэг “Алтан хос пянз”-ыг энэ жил хэвлүүлсэн бөгөөд “3” дугаартай “Алтан хос пянз”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсныг Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулахаар болсон билээ.
Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Алтан хос пянз”-нд “Хоёрдугаар симфони, “Монгол орон бадартугай”, “Зуурдын орон”, “Трио”, “Эхийн сэтгэл шиг” зэрэг шилмэл 5 бүтээл багтжээ.