Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамжинд байрлах хүнсний дэлгүүр, хоолны газруудад хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Хачиртай бууз, Эмээгийн хачиртай цуйван, Арвижих хоолны газруудын барилга байгууламж нь эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцээгүй, зохих зөвшөөрөлгүй, хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг буруу зохион байгуулсан, цэвэр болон бохир усны хэсгийн зохион байгуулалттай, гар угаах, бие засах газраар хангагдаагүй, ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу хамрагдаагүй, хоолны дээж авдаггүй зэрэг зөрчил илрүүлж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ тооцон ажиллаж байгаа аж.
Харин Амуда, Хулан хоолны газруудад холбогдох бичиг баримтын шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.