• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 25
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

    Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

    ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

    Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

    Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

    Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

    Шүүгдэгч Б.Эрдэнэсүх эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ

    Боловсролын Зээлийн Сангаас олгосон 11.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлүүлжээ

    Түгжрэл их үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ

    Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

  • Улс төр

    АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

    Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

    Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

    УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

    Б.Пүрэвдорж: Шүүгч нөхөртэй гишүүн ялангуяа шүүгчийн цалин нэмэхтэй холбоотой асуудал ярьж болохгүй

    Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам арай ч ийм тоглоомын нам байгаагүй

    АН: Олонх буюу МАН ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    “Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

No Result
View All Result

Б.Нямтайшир: Цахилгаан станцын бүх тоноглолыг гааль, НӨАТ-аас чөлөөлж, ААНОАТ-ын зохицуулалтаар дэмжвэл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой

by undesten
2026-09-05 13:48
in Ярилцлага
0
Б.Нямтайшир: Цахилгаан станцын бүх тоноглолыг гааль, НӨАТ-аас чөлөөлж, ААНОАТ-ын зохицуулалтаар дэмжвэл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой
SHARETWEET

Цөлжилттэй тэмцэх талуудын СОР17 бага хурал Улаанбаатар хотноо 12 хоногийн турш болж өндөрлөсөн билээ. Энэ хүрээнд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайширтай тогтвортой хөгжлийн талаар товч ярилцлаа.

Монгол Улс COP17 олон улсын бага хурлыг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгууллаа. Та энэхүү бага хурлын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

Монгол Улс дэлхийн хэмжээний хурал, арга хэмжээнд сүүлийн жилүүдэд идэвхтэй оролцож ирсэн. Харин энэ удаа маш том агуулга бүхий олон улсын нэр хүндтэй хурлыг эх орондоо хүлээн авч, амжилттай зохион байгуулсан нь бас нэг дэвшил мөн. Тус хурлаас бодит, амьдралд хэрэгжих, хөрсөн дээр буусан ямар шийдвэр гарав, түүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ, ямар байгууллага хэрэгжилтийг хэрхэн тууштай хангаж авч явах вэ гэдэг асуудлууд цаашдын бодит үр дүнг илтгэн харуулна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын бага хурал 2015 онд болж, дараа жил нь Парисын хэлэлцээрийг дэлхийн 190 гаруй орон хүлээн зөвшөөрч нэгдэн орсон байдаг. Түүний дотор Монгол Улс маань байгаа. Тэр байтугай манай улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Энэ ч үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр орон даяар зарласан. Гэтэл бидний олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтуудад ямар ахиц дэвшил гарсан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээний шууд болон дам нөлөө, гарах үр дүнг сайтар тооцож, хамгийн өндөр өгөөжтэй чиглэлүүдийг зөв эрэмбэлэн, түүнд тулгуурласан төрийн цогц бодлогыг боловсруулж, эрчимтэй хэрэгжүүлэх нь туйлын чухал байна.

Та төрийн цогц бодлого гэж хэллээ. Тухайлбал ямар салбарт, ямар бодлого баримтлах талаар тодруулж ярина уу?

Миний хувьд эрчим хүч, нефть бүтээгдэхүүний хангамж, усны талаарх бодлогууд дээр төр суурь, реформын шинжтэй бодлого боловсруулах хэрэгтэй гэж үздэг. Тухайлбал, эрчим хүчний салбар аливаа улс орны хөгжлийн суурь үндэс шүү дээ. Дэлхий дахинаа мэдээллийн технологийн гэгдэж буй XXI зуун гарчихаад байхад хуучин зууны бэлгэдэл болсон хар утаа олгойдуулсан илчит тэрэг Монгол орноор хөндлөн гулд явсан хэвээрээ л байна. Манай улс эрчим хүчний эх үүсвэрийн түүхий эдээрээ, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дэлхийд толгой цохихоор нөөцтэй улс. Нүүрснээс гадна, нар, салхины арвин баялаг нөөцтэй. Гэтэл эрчим хүчний салбар нь доголдож, цахилгаан дулааны нийлүүлэлт толгой өвтгөсөн асуудал боллоо. Эрчим хүчний нэмэлт эх үүсвэрээ шийдвэрлэж чадаагүй болохоор цахилгаан тасрах нь олширч, сүүлийн үед ард иргэд маань энэ байдлыг бараг л хэвийн үзэгдэл мэт хүлээн авч, эвлэрч байх шиг байна. Одоо хүйтэн сэрүүний улирал наашилж байна. Өнөө утааны асуудал дахиад л босож ирнэ. Эрчим хүч доголдохоор агаар бохирдуулах уламжлалт түлшний хэрэглээ улам л нэмэгдэнэ.

Ер нь эрчим хүчний салбарт дорвитойхон өөрчлөлт шинэчлэл, цогц бодлого шаардлагатай байна. Тухайлбал, эрчим хүчний салбарын элдэв зөвшөөрөл, техникийн нөхцөл зэрэг хүнд суртал, авлигын эх үүсвэрийг алга болгож либералчлах, зах зээлийн горимд нь оруулах, үнэ тариф буурахуйц өрсөлдөөн бий болох хөшүүрэг бүхий эрх зүйн орчныг зоригтой өөрчилж бүрдүүлэх хэрэгтэй байна. Ганц жишээ татъя. Өнөөдрийн хуулиар цахилгаан станцын тоног төхөөрөмжийг зөвхөн гаалийн татвараас л чөлөөлдөг. Миний санал зөвхөн тоног төхөөрөмж гэлгүй шинээр барих цахилгаан станцын төмөр хийц, бусад материал, шугам сүлжээний тоноглол зэргийг бүгдийг нь гааль, НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй. Мөн ашиглалтад орох цахилгаан станцуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нь эхний гурван жил чөлөөлөх нь зөв. Гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд ийм бодит дэмжлэг үзүүлбэл манай улсад, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирнэ, эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэнэ, шугам сүлжээ сайжирна, үнэ тариф буурна. Эцсийн дүндээ утаа униар багасаж, уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын сүүлийн хуралдаанаараа сэргээгдэх эрчим хүчний тоноглол болон цахилгаан машины гааль, онцгой албан татварыг чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байх шиг байна. Энэ маш зөв. Зөвхөн цахилгаан машин гэлтгүй цахилгаанаар ажиллах бүхий л механизмыг хамруулмаар байна. НӨАТ-ыг ч чөлөөлчих хэрэгтэй. Ингэснээр түлш шатахууны хомсдолтой энэ үед аж ахуйн нэгжүүдийн өртөг зардал болон нефть бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд, улс орны хэмжээнд буурах нь дамжиггүй, тэр хэмжээгээр гадагшаа чиглэсэн валютын урсгал хязгаарлагдах ба үр дүнд нь нөгөө л агаар мандалд тархаж буй CO2 багасах, улмаар олон улсын өмнө хүлээсэн амлалтаа хангахад бодитой нөлөө үзүүлэх юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд нефть бүтээгдэхүүний хангамжийн асуудал хэрхэн холбогдох талаар та бидэнд мэдээлэл өгнө үү?

Дэлхий даяар геополитикийн байдал туйлын тогтворгүй байна. Үүний сөрөг нөлөө, сүүдэр манай эдийн засагт ч, ард иргэдэд ч мэдрэгдээд эхэлчихлээ. Сайд дарга нар маань хойд, урд хөрш рүүгээ түлш шатахууны гуйлганд царай алдан явдаг, ард иргэд нь машиндаа бензин авахаар хонон өнжин дугаарлаж зогсдог боллоо шүү дээ. Өнгөрсөн хугацаанд түлш шатахууны хараат байдлаас гарах боломж байсан уу гэвэл бидэнд бүрэн дүүрэн байсан. Манай төр үүнийг хийсэнгүй, төрийн бодлого ч байсангүй. Одоо нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа боловч мөн ч олон жилийн нүүр үзэж байна даа. Хөрөнгө оруулалт нь л нэмэгдээд байгаа тухай яриад байх юм.  Нөгөөтээгүүр, түүхий эдийн асуудал нь тун эргэлзээтэй байгаа. МАК-ийн зүгээс Газрын тосны хуулийн өөрчлөлтийг нэн яаралтай хийх, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, энэ ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон жилийн турш төр засгийн удирдлагууд, Их хурал, Засгийн гарын гишүүдэд тодорхой, бодитой санал боловсруулан хүргүүлж, мөн ч их ярьж, хэлж ирсэн дээ. Тухайн үедээ бүгд л суперыг нь гайхдаг мөртлөө бодит байдалд хэрэгжиж байгаа юм алга.

Ганц жишээ дурдъя. Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршилтай ойролцоо Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр Монгол Улсын Засгийн газраас нийтдээ 138.6 мян.км2 талбайд газрын тосны хайгуулын 13 тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Эдгээр тусгай зөвшөөрлийг БНХАУ, Хонконг, Австрали, Швейцар, Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмшдэг бөгөөд газрын тосны эдгээр хайгуулын талбай нь дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн бүсэд байрладаг. Тухайлбал Улаанбаатар-Замын-Үүд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам сүлжээ, мөн Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд,Улаанбаатар-Багануур-Өндөрхаан болон Сайншанд-Зүүнбаян-Айлбаян чиглэлийн 110 кВ-ын өндөр хүчдэлийн шугамуудын дийлэнх хэсэг нь дээрх талбай дээгүүр дайран өнгөрдөг.

Тиймээс төр засгаас эрхзүйн ганц нэг өөрчлөлтийн арга хэмжээ авахад л хайгуулын ажил сэргэх боломжтой. Тэр нь юу вэ гэхээр газрын тос боловсруулах үйлдвэрийн байршилтай ойролцоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь шинээр тогтоосон нөөц, түүн дээр тулгуурлан олборлосон түүхий тосыг зуун хувь шинээр барих үйлдвэрт нийлүүлэхээр Засгийн Газар гэрээ байгуулах. Харин Засгийн газрын зүгээс Гэрээ байгуулсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй өмнө нь байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, харьцангуй хөнгөвчилсөн нөхцөлтэйгөөр дахин байгуулах л асуудал байгаа юм. Ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулчих юм бол хайгуулын ажил эрчимжинэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамт буурна, газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдээр хангагдах магадлал нэмэгдэнэ. Эцэст нь Монгол Улс газрын тосны хараат байдлаас ангижирч, эдийн засгийн үзүүлэлтэд бодитой эерэг нөлөө гарна. Хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэж, бүтээгдэхүүний өөрийн өртөг буурна, мөн төмөр замын ачаа эргэлт сайжирна гэх зэргээр маш олон эерэг өөрчлөлт гарна.

Том зургаараа бол дотооддоо нефть бүтээгдэхүүний хангамжаа шийдвэрлэх нь эрчим хүчний шилжилтийн стратегийн дэд бүтэц буюу уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах суурь нөхцөл болж өгнө гэж харах ёстой. Ташрамд хууль эрх зүйн орчны бас нэг гажуудлыг дурдахгүй байж болохгүй нь.  Газрын тосны тухай хуулинд “уламжлалт бус газрын тос” гэх нэр томьёо байх бөгөөд хайгуул, ашиглалтынх нь үйл ажиллагааг уг хуулиар зохицуулахаар, тэр бүү хэл “бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулахаар тусгасан. Гэтэл “уламжлалт бус газрын тос” гэгдээд байгаа шатдаг занар нь хатуу төлөвт орших, тунамал чулуулаг бөгөөд газрын хэвлийдээ нүүрснийхээ үе давхаргын завсраар сөөлжих байдлаар үүссэн байдаг.

Уг нь шатдаг занарын хайгуул, олборлолтыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг байсан чинь 2014 онд Газрын тосны тухай хууль руу оруулчихсан. Одоо бодит байдал дээр ямар байна вэ гэхээр нүүрсний олборлолтод өртөж буй занараа шууд л овоолго руугаа хаяж байна. Нөгөөх нь агаар мандалд гараад исэлдэх чанараа алдаад, дээр нь хөрстэйгээ холилдож бохирдоод боловсруулалтад оруулах ямар ч боломжгүй болж байна. Хайран баялаг байгаа биз. Газрын хэвлийн нэг орон зайд байгаа ашигт малтмалыг ашиглуулах тусгай зөвшөөрлийг эрхзүйн хоёр өөр актаар олгодог жишиг манайхаас өөр оронд бараг л байдаггүй. Байгалийн баялгийг бүрэн дүүрэн, сорчлохгүйгээр ашиглах Үндсэн хуулийн үзэл баримтлал, Ашигт малтмалын тухай хуулийн заалтууд бүгд зөрчигдөөд л, мартагдаад л байна. Ядаж ийм зүйлсийг хуулиндаа засаж залруулмаар байна.

Та түрүүн нэрлэсэн цогц бодлогодоо усны асуудлыг оруулж ярьсан. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг НҮБ-ын индэр дээрээс зарласан шүү дээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд, иргэд эрвийх дэрвийхээрээ л мод тарьж ургуулахыг хичээж байна. Гэхдээ мод ургуулахын тулд ус хэрэгтэй. Нөгөөтээгүүр, манай эдийн засгийг түүчээлэх гол аж үйлдвэржилт өмнийн говь руугаа чиглэж байна. АНУ-ын Техас мужийн байгаль цаг агаарын нөхцөл нь өмнийн говьтой их төстэй. Тэнд газрын гүний усыг үйлдвэрлэлд ашиглахыг хориглодог. Тийм ч учраас үйлдвэрлэлийн усаа  Колорадо мужийн Rocky Mountain орчмын урсац голоос хоолойгоор татдаг юм билээ. Манайд ийм боломж бий юү гэвэл бий. Газрын гүний усаа маш хэмнэлттэй ашиглах, дээр нь нөхөн сэргээх бодлого гаргаж, хэрэгжүүлэх ажлыг одооноос эхлүүлэх ёстой гэж би боддог.

Ер нь хүн төрөлхтний өмнө ирээдүйд тулгарах хамгийн томоохон асуудал бол ус байх магадлалтай. Усны урсгалын тодорхой хэсгийг байгаль орчны балансад нөлөөлөх хэмжээнд нь хүргэхгүйгээр, мөн олон улсын конвенц, дүрэмд харшлахгүйгээр ашиглах нь Монгол Улсын төрийн бодлого байх ёстой. Үүний тулд Орхон, Сэлэнгэ нийлэх бэлчирт олон тооны худаг гаргаж, эхний ээлжинд Дархан хотыг, дараа нь Улаанбаатарыг, улмаар төмөр замынхаа трассын дагуу хоолойгоор говь руугаа явуулах хэрэгтэй. Хэдийгээр хөрөнгө оруулалт шаардлагатай ч энэ бол ус хэрэглэсэн төлбөрөөсөө эргэн төлөгдөх боломжтой төсөл. Бүх амьд амьдрал усан дээр тогтдог учраас бид цөлжилтийн эсрэг бодитой арга хэмжээ авч чадна. “Тэрбум мод” хөтөлбөрийн цар хүрээ ч улам өргөжнө. Нөгөө талаар олон жил хэрэглэж ирсэн Хараа болон Туул голынхоо усны түвшин, экосистемийг тогтворжуулах, биологийн олон янз байдал нь сэргэх боломж, цаг хугацааг нь олгох нөхцөл бүрдэнэ.

МАК компани байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд ямар шинэ төсөл хэрэгжүүлж байгаа вэ?

МАК компани олеастер буюу зэрлэг олив модыг түүхий эд болгон ашиглаж, жилд 100 мянган тонн тогтвортой онгоцны түлш (SAF) үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа эхлүүлээд байна. Төслийн хүрээнд БНХАУ-ын мэргэжлийн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийт 23 мянган га талбайд 20 сая олеастер мод тариалан, жимс болон үрийг нь боловсруулж онгоцны түлш үйлдвэрлэх боломжтой. Энэхүү төсөл хэрэгжсэнээр уламжлалт онгоцны түлшний хэрэглээг тодорхой хэмжээгээр орлуулж, агаарын тээврийн салбарын нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 350 мянган тонн хүртэл бууруулна гэсэн урьдчилсан тооцоо гарч байгаа.

Аливаа төсөл хэрэгжүүлэхэд олон бэрхшээл, хүндрэлтэй тулгардаг нь ойлгомжтой. Хамгийн түрүүнд тулгардаг асуудлаар та юуг нэрлэх вэ? 

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүд нь газар ашиглалт, газар олголт, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх, тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл авахтай холбоотой олон шат дамжлагыг туулдаг. Энэ нь төслийн хэрэгжилтийн хугацааг сунгах, өртгийг өсгөх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бууруулах нөхцөл болдог. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай, төсвийн санхүүжилттэй болон төрийн баталгаа гаргасан төслүүдэд тусгай хөнгөвчилсөн зохицуулалт үйлчилдэг. Одоо барьж байгаа Газрын тосны үйлдвэр дээр гэхэд хэрэв та бүхэн санаж байгаа бол байн байн Улсын их хурлаар орж хуулийн заалтуудыг үйлчлэхгүй байхаар юм уу, эсвэл тухайлан тус үйлдвэрийн төсөл дээр хэрэгжихгүй байх зохицуулалтууд хийлгээд байгаа. Ганц жишээ дурдахад, МАК компани Чойбалсан хотоос Хавирга боомтын чиглэлд автозам барихаар зураг төсөл хийлгээд, замын трассын дагуу 16 байрлалд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэхээр заавал тусгай зөвшөөрөл авах, түүний тулд хайгуул хийх, нөөц бодох, нөөцийг батлуулах, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ хийлгэх, газрыг нь орон нутгаас дуудлага худалдаагаар авах гэх зэрэг шат дамжлагыг дамжихаар байна.

Нөгөө талд улсын төсөв, Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр, эсхүл Засгийн газрын баталгаагаар хэрэгжих төслийн хувьд бол шууд олгох Засгийн Газрын тогтоолыг дагаж гарсан журмын зохицуулалт үйлчилж байна. Ийм л өдөр, шөнө шиг ялгамжтай орчин Монголын бизнесийн салбарт үйлчилж байна даа. Уг нь дээрх автозам ашиглалтад орчих юм бол зүүн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хавирга боомт хүртэл жилийн турш тасралтгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, тээврийн зардал буурах, экспортын нийлүүлэлт нэмэгдэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг эх үүсвэрээр улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх, түүнчлэн баялгийн сан маань арвижих зэрэг олон талын ач холбогдолтой. Дор хаяж, улсын чанартай зорчигч тээврийн автозамын элэгдэл буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна шүү дээ. Уг нь үүнийгээ төр, хувь гэлтгүй тэгш үйлчлэхээр гаргачихмаар байгаа юм л даа. “Хувийн хэвшлийн төсөл”, “төрийн төсөл” гэсэн ялгавартай зарчим үйлчилж байгаа нь хөрөнгө оруулалтыг дэмжих биш хязгаарлаж, аж ахуйн нэгжүүддээ бизнесийн таатай орчин бүрдүүлнэ,  өрсөлдөөний тэгш нөхцөлтэй болгоно гэх зэргээр сайхан, сайхан зарлан тунхаглаад байдаг төрийн өөрийнх нь бодлоготой зөрчилддөг. Иймд улсын эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий төслүүдийг санхүүжилтийн эх үүсвэр, өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр, төслийн ач холбогдол, үр нөлөөг үндэслэн хамруулах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Эх сурвалж: Mongolian Economy

ShareTweet

Related Posts

“МАК цемент” ХХК-д ногдуулсан 5.3 тэрбум төгрөгийн торгуулийг дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ
Нийгэм

2023-10-25 23:19
}

Шинэ мэдээ

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

О.Номинчимэг: Л.Энх-Амгалан бол Монголын улс төр дэх моралийн доройтол, ялзралын нэг л дүр

by undesten
2026-09-25 11:18
1

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

Х.Ганхуяг: Ажлаа хийхгүй бол УИХ тарсан нь дээр. Маргааш D-Parliament дээр энэ саналыг тавина гэж бодож байна

by undesten
2026-09-24 18:50
0

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцыг ирэх сарын 30-нд нээнэ

by undesten
2026-09-24 13:54
0

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

АН бүлэг: Иргэдийн мөнгөөр хулгайн төслүүдээ санхүүжүүлэх гэж байна

by undesten
2026-09-24 13:44
0

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

ССАЖЗЯ: Монголын нэрийг ашиглаж буй Хятадын миссийн иргэншлийг тогтоож, тэмцээнээс яаралтай хасуулах хүсэлтээ ЭСЯ, Консулын газарт хүргүүлсэн

by undesten
2026-09-24 13:34
0

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

Х.Бадамгэрэл: Хятад хүн Монголын нэрээр ОУ-ын Миссийн тэмцээнд оролцох нь байж боломжгүй хэрэг

by undesten
2026-09-24 13:20
0

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

“Эль Ниньо” уур амьсгалын үзэгдлийн улмаас дэлхий даяар 450,000 гаруй хүн амиа алдах тооцоог эрдэмтэд гаргажээ

by undesten
2026-09-24 13:14
0

Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад шашны байгууллагуудад тохиолдож буй бэрхшээл АНУ-ын ЭСЯ-ны санааг зовоож байна

2026-09-24 13:09
0

Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулах 1.1%-ийн хүүтэй 158 тэрбум иенийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

by undesten
2026-09-24 12:59
1

Баавгай айлын гэр нурааж, 146 толгой мал барьжээ

Ц.Сандаг-Очир: Аминд тулсан нөхцөлд баавгайг буудах зөвшөөрөл өгч байна

by undesten
2026-09-23 15:37
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай