Засгийн газрын хуралдаанаар \”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. Гишүүдээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, \”Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтнууд томилогдлоо. Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.