Засгийн газраас \”бүсээ
чангалах\” арга хэмжээ авах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад буй.
Тэгвэл энэ хуулийн төсөлд тусгагдсан
тэвчиж болох зардлуудын жагсаалтыг хүргэж байна.
- ·
Төсвийн зарлагыг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх
чиглэлээр төсвөөс - ·
Гадаад томилолтын зардал гаргахгүй байх, - ·
Албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс
төлдгийг зогсоох, - ·
Шинээр тавилга худалдан авахгүй байх, - ·
Эмнэлэг, сургуулиас бусад төсвийн байгууллагад
албан өрөө, ажлын байрны өрөө, тасалгаанд урсгал засвар хийхгүй байх, - ·
Төсвийн хөрөнгөөр шинээр автомашин худалдан
авахгүй байх, - . Эмнэлгийн түргэн тусламж, онцгой
байдал, авлигатай тэмцэх байгууллага болон хил хамгаалах, хууль сахиулах зарим
байгууллагаас бусад бүх шатны төсвийн байгууллагад албан ажлын хэрэгцээнд 1-ээс
илүү автомашин хэрэглэхийг хориглох,
Төв суурин газарт шатахуун бага
зарцуулалтай автомашин хэрэглэх журмыг мөрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга
хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ингэснээр бичиг хэрэг, тээвэр
шатахуун, шуудан холбоо, тавилга, эд хогшил, урсгал засвар, гадаад болон дотоод
томилолт, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг зардлуудыг 10-100 хувь хүртэл
бууруулж нийт 38.0 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг тэвчиж, хэмнэлт бий
болгохоор тооцжээ. Энэ арга хэмжээг
2017 онд үргэлжлүүлснээр жилд 90-100 орчим тэрбум төгрөг бууруулах боломжтой
аж. Харин чиг үүргийн онцлогийг
харгалзан эмнэлэг, онцгой байдлын алба, хил хамгаалах, хууль сахиулах
байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлөх зарим зардлууд буюу тээвэр шатахуун,
багаж, хэрэгслийн зардлыг бууруулахгүйгээр анх батлагдсан түвшинд хэвээр
үлдээхээр тооцжээ.