Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ес дэх жилдээ дараалан тэргүүлжээ.
Энэ жагсаалтын хоёрдугаар байрт Европын төв банкны дарга Кристин Лагард, гуравдугаар байрт АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нар оржээ. Түүнчлэн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, АНУ-ын автомашины корпорацийн Ерөнхийлөгч “General Motors” Мэри Барра, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн гэргий, буяны үйлстэн Мелинда Гейтс, “Fidelity Investments” санхүүгийн корпорацийн тэргүүн Абигейл Жонсон, Испанийн “Santander” банкны захирлуудын зөвлөлийн дарга Ана Ботин, “IBM” корпорацийн Ерөнхийлөгч Жинни Рометти, “Lockheed Martin” компанийн Ерөнхийлөгч Мэрилин Хьюсон нар дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад багтсан байна.