2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 371 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 279 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал:
1. БД-ийн нутаг 100-н айлын уулзварт H.Sonata-5 маркийн автомашины жолооч нь амины T.Spacio маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж ослын газрыг орхиж явсан.
Хөдөө орон нутагт:
1. Төв аймгийн Баянцагаан сумын нутаг асфальтан замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь Kia Bongo маркийн П жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай Б-н амь нас хохирч, 4 зорчигч гэмтсэн байна.