Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирлуудын цалин хангамжийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр үндэслэлгүй, буруу ташаа мэдээллийг цацаж байгаатай холбоотойгоор дараах мэдээллийг хүргэж байна. 2016 оны 7-р сарын 1-ний өдрөөс Эрдэнэт үйдвэр ХХК нь Монгол улсын мэдэлд 100% шилжсэн ба Монгол улсын хуулийн дагуу гадаад валютаар цалин олгоогүй болно.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 8-р сарын 19-ний өдрийн 1/10 тоот албан бичгийн дагуу хүргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны цалингийн судалгаатай та бүхэн танилцана уу. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Монгол улсыг зах зээлийн тогтолцоонд шилжих шилжилтийн хүнд жилүүдэд онцгой үүрэг гүйцэтгэж, өнөөдөр ч улсын болон орон нутгийн төсөв, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэй биелүүлсээр байна.
Хэдийгээр зэсийн үнэ буурч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан ч сүүлийн 3 жилд тус үйлдвэрийн хамт олон, удирдлагын баг Монгол улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт нийтдээ 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ.