Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ.
Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй.
Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан” гэлээ.