2019n-CoV коронавирусыг өвчний хөнгөн шинж тэмдэг илэрсэн тээгчид дамжуулдаг гэж Берлиний Шарите эмнэлэг, Швабинг дэх Мюнхений эмнэлэг, Бундесверийн микробиологийн хүрээлэнгийн төлөөлөгчдийн хамтарсан хурлын үеэр мэдээлжээ.
Эрдэмтэд Швабинг дэх Мюнхений эмнэлэгт хэвтэж байгаа коронавирус илэрсэн, уушгины хатгалгаатай өвчний нөхцөл байдлын мониторингийн үр дүнд олж авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзжээ.
Заримд нь ханиадтай төстэй хөнгөн шинж тэмдэг л илэрсэн байна. Гэсэн ч вирус уушгинд орсон эсэхээс үл хамааран хамрын хөндийд нь, мөн хоол боловсруулах замд нь үржсэн байжээ. Үүнээс үүдэн судлаачид сул болон дөнгөж эхэлж буй шинж тэмдэг бүхий халдвар авсан хүмүүс, жишээ нь хоолой нь өвдсөн, нус гоожсон, халуураагүй ч бие нь арзайж байгаа хүмүүс цаашид вирусыг дамжуулдаг болохыг тогтоожээ.
Эх сурвалж: korrespondent.net