Шинэ төрлийн коронавирусийн тархалттай тэмцэж байгаа нийт 1716 эмч, сувилагч халдвар аваад байгааг Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дэд дарга Зэн Ишинь өнөөдөр Бээжинд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Өнгөрсөн Мягмар гарагийн байдлаар тэдгээрээс зургаа нь нас барсан байна.
Цаашдаа ч энэ тоо өсөх хандлагатай байгаа гэнэ. Хятадын эмнэлгүүд хамгаалалт, ариутгалын хэрэгсэл, амны хаалтны хомсдолд орсон бөгөөд хангамжийг нь нэмэгдүүлэх чухал шаардлагатай байгааг Зэн Ишинь сэтгүүлчдэд мэдэгджээ.