2020 оны элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл 2020 оын дөрөвдүгээр сарын 15-ны 18:00:00 цаг хүртэл явагдана. Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн ЭЕШ-д бүртгүүлэх боломжтой юм.
“Энэ жил 12 дугаар анги төгсөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтад орох эсэхээ сургуулийн захиргаагаараа дамжуулан баталгаажуулах бөгөөд тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид заасан хугацаанд Монгол хэл, бичгийн шалгалтад заавал тусгайлан бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин явуулахгүй” гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат сануулсан юм.
Түүнчлэн ЭЕШ-ын журмыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан байна. ЭЕШ өгөх гэж буй хүн энэ журамтай танилцах нь зүйтэй юм.
2020 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ