Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган, Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ.
Учир нь тэрээр ажлын байран дээрээ архидан согтуурсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар урьдчилан тогтоогдсон байна.
Говь-Алтай аймгийн засаг дарга асан В.Рэнцэндорж нь тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа агсны амиа алдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй билээ.