Улсын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ.
УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо” хэмээв.