Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл өглөө.
Өнөөдөр өглөөний 06:00 цагт УОК хуралдаж, 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл Монгол Улсын хэмжээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Нийслэлээс орж гарах Баянзүрхийн товчоо, Өлзийт товчоо, Шувуу, биокамбинатын товчоо, Эмээлтийн товчоо, Баруун түрүүний товчоо, 61-ийн гарам, Чингэлтэй дүүрэг дэх Гүнтийн хэсгүүд дээр алба хаагчид хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан.
Хотоос орж гарах баталгаат бус зам даваанууд дээр албан хаагч нарыг томилон ажилуулж байна.
Нийслэлийн иргэд гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл тээврийн хэрэгслээр хотоос гарах ямар ч боломжгүй. Галт тэрэгний хөдөлгөөнийг мөн хязгаарласан.
Бүгд авто машинаар зорчиж байхдаа ч амны хаалтаа зүүж хэвшээрэй.
Иргэнийг 150 мянган төгрөгөөр торгодог. Хүндэтгэх шалтгаантай иргэдийг тусгай зөвшөөрөл, бичгийн дагуу оруулна.
Онцын ажил биш бол орон нутаг руу, орж, гарахгүй байх хэрэгтэй. Мэдээлэл аваагүй иргэд товчоод дээр ирж, ачаалал үүсгэж байна
Хот руу орох хөдөлгөөнийг хаах шийдвэр гарахаас өмнө нийслэл рүү хөдөлсөн иргэдийн байдлыг авч үзэн өнөөдөртөө хот руу оруулна. Өчигдөр орой орон нутгаасаа хөдөлсөн иргэд гэхэд өнөөдөр үдээс хойшдоо хотод ирнэ. Тиймээс өнөөдөр оройны 20 цаг гэхэд хотоос орох, гарах хөдөлгөөн бүрэн хязгаарлах нөхцөл байдал үүсээд байна. Хөдөө орон нутгийн иргэд хотод ирээд буцаж явж чадахгүй хязгаарлагдах нөхцөл байдал үүсэж буй тул онцын ажилгүй бол зорчихгүй, буцсан нь дээр хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.