БНСУ-д байгаа Монгол Улсын хоёр иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ.
Энэ талаар Улсын Онцгой комиссийн хэвлэлээс тодруулахад “Уг мэдээллийг тодруулахаар тус улсад суугаа ЭСЯ-руу яаралтай албан хүсэлт явуулсан. БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ тус улсын холбогдох албаныхан руу яаралтай хариу өгөх албан хүсэлт явуулаад байна. Хариу ирмэгц албан ёсны мэдээллийг өгөх болно” гэв.
БНСУ-д “COVID-19”-н халдвар авсан нь батлагдсан тохиолдлын дотроос 60 нь гадаадын иргэн болохыг тогтоосон гэдгээ тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
Гадаадын 60 иргэнээс хамгийн их нь БНХАУ-аас 38 хүн байна. Дараагаар нь АНУ-ын долоо, Монгол, Вьетнам, Аргентин, Австрали, Тайландын тус бүр хоёр, Польш, Япон, Индонези, Узбекистан, Малайзын тус бүр нэг иргэн байгаа гэж мэдээлжээ.
Гэхдээ энэ эцсийн байдлаар батлагдсан мэдээлэл биш гэдгийг анхаарна уу. Маргааш өглөө гэхэд албан ёсны мэдээлэл гарахаар энэ талаар мэдээлэл хүргэх болно.