МАХН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Тус мөрийн хөтөлбөрт,
-Байгалийн баялгийн орлогоор дээд боловсролыг үнэгүй,
-Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгох,
-Иргэдийг үнэгүй орон сууцаар хангах,
-Иргэдийн цалинг таван сая төгрөгт хүргэх зэргээр нийгмийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгасан байгаа аж.
Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гурван нам хамтарч “Та бидний эвсэл” нэртэй эвсэл байгуулжээ.
Тус эвсэл “Гурван баялаг” нэртэйгээр мөрийн хөтөлбөрийг боловсруулан хүргүүлж байна.