Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд Д.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейг зөвшөөрөлгүйгээр буулгаж, газар дээр нь мөн л зөвшөөрөлгүйгээр 22 давхар байшин барьж эхэлсэн байдаг. Тэгвэл НЗДТГ-аас Ажлын хэсэг гарч, шалгаж, барилгын ажлыг зогсоогоод байгаа аж.
Түүнчлэн музейн 1652 мкав газрыг “олон нийтийн зээмшлийнх” болгож, ногоон байгууламж барих зэргээр асуудал тавьж, шийдүүлнэ гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Музейг зөвшөөрөлгүй буулгасан, газар дээр нь зөвшөөрөлгүй барилга барьсан асуудлыг шүүхээр шийдүүлж, хариуцлага тооцох юм байна. Эхний удаад Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа билээ.
Хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеээрээ Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд Д.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейн газрыг олон нийтийн өмч болгоно гэдгээ мэдэгдсэн юм.