Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө “2020-оны 4сарын 1нд Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илэрсэнгүй. Тандалтаар авсан 81 сорьцод вирус мөн илэрсэнгүй. Мөн ХӨСҮт Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан нийт 326 иргэнээс вирус илэрсэнгүй. Үүрийн онгоцоор ирж байгаа хүмүүсээ одоо шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Бид хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа нь давуу тал болж байна” гэлээ.