УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ дөнгөж сая УИХ-ын даргад өгчээ.
Түүний хүсэлтийг ирэх Даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.
Улсын Их Хурлын тухай хуулийн 6.8-д “Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” хэмээн заажээ.