Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд харилцан ойлголцолд хүрснээр ипотекийн зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан билээ.
Зээлийн төлөлтөө хойшлуулах иргэдийн хүсэлтийг Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк онлайнаар хүлээж авч, хүсэлт гаргасан иргэдийг судалж байгаа аж.
Засгийн газраас өгч буй мэдээллээр зээлийн төлөлт хэвийн үргэлжилж байгаа иргэд ч ипотекийн зээлээ гурван сараар хойшлуулж болно гэж байгаа ч банкуудын хувьд ипотекийн зээлдэгчийн хүсэлтийг авахдаа “COVID-19 вирусээс шалтгаалан зээлийн эргэн төлөлтөд нь бэрхшээл учирсан бөгөөд үүнийгээ нотлох баримттай харилцагчийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлнэ” гэжээ.
Тухайлбал, ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлтэй Голомт банкны харилцагч нар дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай:
-Албан байгууллагаасаа ажлын тодорхойлолт болон Covid-19-өөс шалтгаалан үйл ажиллагаа нь доголдож, цалин орлого буурсан нь үнэн гэсэн бичиг
-Цалингийн дансны сүүлийн 12 сарын хуулга
-Нийгмийн даатгалын дэвтэрийн сүүлийн 12 сарын төлөлтийн хуулбар
-Оршин суугаа хорооны тодорхойлолт
-ШШГЕГ-ийн тодорхойлолт /ТҮЦ машинаас/
-Эд хөрөнгийн лавлагаа /ТҮЦ машинаас/