Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар чиглэл өгсөн байна.
Энэ тухай ЗХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа “Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнесүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээх юм” гэж мэдээллээ.