БНСУ-ын парламентын сонгуулийн санал хураалт өчигдөр эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл санал хураалтын урьдчилсан дүнгээр эрх баригч Ардчилсан эвсэл нам үнэмлэхүй ялалт байгуулсан талаар Yonhap агентлаг мэдээллээ.
Үндэсний ассамблейн 253 суудлын төлөө улс төрийн 21 нам, эвслээс 1100 гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Харин үлдсэн 47 суудалд нам “дугуйлах” байдлаар нэр дэвшигчдийг сонгосон байна. Санал хураалт өчигдөр орой 18 цагт өндөрлөсөн.
Одоогийн байдлаар саналын хуудсын 90 хувийг тоолж дууссан бөгөөд эрх баригч нам парламентын 300 суудлаас 180 суудлын санал авчээ. Харин сөрөг хүчний Нэгдмэл ирээдүй намын эвсэл парламентад 100 гаруй суудал авахаар байна.
Цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ дүнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Иний Засгийн газрын дэмжигчдийн тоо нэмэгдсэн юм.
Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед дэлхийн томоохон гүрнүүд ерөнхийлөгч, парламентын сонгуулийг хойшлуулсан. Харин Өмнөд Солонгосын эрх баригчид коронавирусын халдвар тархах эрсдэлтэй байсан ч сонгуулийг хойшлуулахгүй байх шийдвэр гаргасан.
Коронавирусийн халдварын улмаас энэ удаагийн сонгуулийн ирц буурах болов уу гэж эрх баригчид эмээж байсан. Тэгвэл энэ жилийн сонгуулийн ирц өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин өндөр байжээ.
Эх сурвалж: koreaherald.com