Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 монгол иргэнийг Замын-Үүд боомтоор хил нэвтрүүллээ. Иргэдийн 26 нь эрэгтэй, 29 нь эмэгтэй бөгөөд:
0-5 насны хүүхэд 5
5-18 насны 2
18-30 насны 19
30-45 насны 19
50-иас дээш насны 8
Өндөр настан 1
Жирэмсэн 1 хүн байна.
Гуравдагч орон, БНХАУ-ын бусад муж, хотоос ирсэн болон Эрээн хотод байсан иргэдийг 14 хоног тусгаарлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тухай бүр нь хамруулсан байна. Иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.