Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төслийг боловсруулж байгаа юм. Шинэчилсэн төсөлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас өгөх саналыг www.ubservice.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан авч байна. Төсөлд түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журам боловсруулах нийтлэг үндэслэл, түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлага, байршил, хориглох зүйлс, хяналт тавих тогтолцоо, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тусгасан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.