Өмгөөлөгч
олдохгүй буй мэт шалтгаанаар хуулийн байгууллагаас зугтаж байсан Н.Энхбаярыг
АТГ өмгөөлөгч олж өгсөнөөр хэсэг чимээгүй болсон. Гэвч тэрээр яллагдагчаар татагдах
мөчид АТГ-аас санал болгосон өмгөөлөгчдөөс татгалзан өөрийн хоёр өмгөөлөгчийг
байлцуулан хавтаст хэрэгтэйгээ танилцсан талаар эх сурвалж мэдээллээ.
Хуулиар
хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалздаг түүнд хууль удахгүй үйлчлэх болсон
гэнэ. Учир нь АТГ-аас түүнийг яллагдагчаар татан
ял сонсгож, яллагдагчаар байцаах ажиллагааг хийж гүйцэтгэн холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн
байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь
хэсгийг журамлан тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 (Гүйцэтгэх ажлын тухай
хууль тогтоомж зөрчих), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь
хэсгийг журамлан тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 (Бусдын эд хөрөнгийг
залилан мэхэлж авах), мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх
хэсгийг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 (Хээл хахууль авах)
дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн хэмээн яллагдагчаар татан
5-8 жил хүртэл хорих ял төлөвлөөд буй юм.