Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуучнаар Баянзүрхийн товчооны уулзварт Налайхаас Улаанбаатар явах чиглэлд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өглөөний 08 цаг 20 минутын орчим Hino маркийн ачааны автомашин нь Volvo маркийн ачааны автомашин, Hyundai Porter, Toyota prius-30, Honda Insight маркийн автомашинуудыг мөргөж, ослын улмаас 4 хүн гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд байна.
Hino маркийн автомашин жолооч 43 настай, эрэгтэй Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /драгер-2,24 %/
Иймд иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хурдыг тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАнаас анхааруулж байна.