“НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Сандуй Монголын ногоон намаас НЭР ДЭВШИХЭЭР болжээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвшихээр тохироод байгаа юм байна. Уг нь тэр МАН-ын гишүүн байсан ч намаа солин, ийнхүү улстөрийн шинэ нүүдэл хийхээр зэхэж суугаа ажээ” гэж игүүр сайтад бичсэн байна.
Ц.Сандуйгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбумын схемийг зохион төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан хэмээн 4 жилийн хорих ял авсан. Улмаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Мөн түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, батлан даалтад гаргаад байгаа билээ. Гэтэл батлан даалтад байгаа нөхөр сонгуульд нэр дэвшинэ гээд яриад яваа бололтой юм. Ийм зүйл байж болох уу?