Улс төрийн томоохон хүчний удирдагч, дарга хүн орсон, гарсан, барьсан тавьснаа мэдэхгүй ийм эрүүл бус үйлдэл гаргаж болмооргүй л байна. Тэр тусмаа сонгуулийн сурталчилгаа хийгдэж буй яг энэ эгзэгтэй цаг мөчид шүү дээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн онгоц нисгэж, гадаад гацсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийг авч ирэх үйл явдлыг ихэд эсэргүүцэж, “гадаадаас корона вирүс импортлож байгаатай санал нийлэхгүй байна” хэмээн мэдэгдэл/2020.03.19/ гаргаж байв.
Гэтэл энэ үйл явдлаас хойш гуравхан сарын дараа өөрийн ярьсан хэлснээр тэс хөндлөн мэдэгдэл гаргалаа.
Эндээс л С.Эрдэнэ даргын эрүүл мэндэд асуудал гараагүй биз дээ, ухаан санаа нь зүгээр үү гэж санаа зовинож эхлээд байна л даа. Намын дарга болоод эхнийхээ сонгуультай нүүр тулаагүй байж ингэтлээ сэнсэрч байгаа хүн ч дээ мэдэхгүй, эртхэн эрүүл мэндээ бодсон дээр биш үү гэж л бодогдож байна. З.Энхболд түүнд зөвлөөд байгаа юм уу, хорлоод байгаа юм уу, бүү мэд…
ШАРХҮҮ