Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны 7 дугаар сарын 28-нд ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс.
Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна. Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ” гэв.