Байгаль нуур дээр үүсдэг мөсөн цагирагийн учрыг ОХУ, Франц, Монголын хамтарсан олон улсын судлаачдын баг тайлсан байна.
Сүүлийн хоёр жилд үзэгдээд байгаа 4-7 км диаметртэй мөсөн цагираг нуурын мандалд тогтож, хүний нүдэнд харагдахгүй боловч, өндрөөс авсан гэрэл зурагт тод үзэгдэж байсан юм.
Тус судалгааны багийн удирдагч болох Францын Тулуз хотын Холбооны их сургуулийн Далай судлалын профессор Алексэй Кураев хэлэхдээ “нуурын мөсөн давхаргыг цоолж, түүгээрээ доош буулгасан мэдрэгчүүдийг тусламжтайгаар нуурын мөсөн давхарга доор дулаан усны урсгал нар зөв хуйларч ийнхүү цагираг хэлбэрийг үүсгэдэг болохыг тогтоолоо” гэв.
Хуйлран эргэлдэж буй усны температур эргэн тойрон буй уснаас дулаан буюу цельсийн 2-4 градус дулаан байсан байна. Өмнө нь үүнийг нуурын ёроолоос гарч буй метан хий гэж тайлбарладаг байсан ч ийнхүү нууц нь тайлагдлаа.
Анх 2009 оны 4-р сард Олон улсын сансрын станцын нисгэгчид уг нууран дээр хачин цагираг үүссэн байгааг харж зургийг нь авсан байна. Ийм мөсөн цагираг ганц Байгаль нуурт үзэгдээд зогсохгүй Телецкое нуур, Монголын Хөвсгөл нуурт үзэгддэг гэнэ.
Эх сурвалж: www.sputniknews.com