УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ. Түүнийг Тагнуулын Ерөнхий газраас Б гэх дэд хурандаа “Ирж мэдүүлэг өг. Тантай харин ч зөөлөн ярьж байна шүү. Дуугүй ир. Ажиллагаа явуулна шүү” хэмээн сүрдүүлсэн байна. Тэрбээр энэ талаар Тагнуулын ерөнхий газрын 106 утас руу залгаж лавлахад түүнийг ТЕГ-ын нэрийг барьж сүрдүүлсэн байжээ.
Энэ талаар Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа “Тагнуулын дотоод хяналтаас залгаж байна. Сүрдүүлэг хийсэн дэд хурандаа Болдбаатар гэгч нь тагнуулын нэрийг барьж хүн хохироож явдаг эрэн сурвалжлагдаж буй хүн гэнэ. Намайг тагнуул дуудаагүй гэнэ. Тэр хүний 4 дэх target нь би болж. Та нарт сүрдүүлэг ирвэл тагнуулын 106 утас руу залгаарай” гэжээ.