Налайх дүүрэгт 279 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, үүдээ нээлээ.
2020 оны 09 дүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр нээлтээ хийсэн тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Т.Аюурсайхан, Ц.Сандаг-Очир, БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна цэцэрлэгийн багш, хүүхдүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
130 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай энэхүү цэцэрлэг нь хоёр бэлтгэл, нэг ахлах, нэг дунд бүлэгтэй, 22 багш, ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Тус цэцэрлэгт 50 хүүхдийг дөрөвдүгээр хорооноос, 70 хүүхдийг нэгдүгээр хорооноос хүлээн авсан байна.
Дашрамд мэдээлэхэд энэ хичээлийн жилд дүүрэгт шинээр 2 цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж байна. Хоёр шинэ цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 320 гаруй хүүхдийг энэ хичээлийн жилд СӨБ-д хамруулж байна.
Ингэснээр 68,3 хувьтай байсан хамрагдалтыг 20 орчим хувиар нэмэгдүүлж, 82,7 хувьд хүргэжээ. Дүүргийн хэмжээнд 5 настнуудыг 100 хувьд цэцэрлэгт хамруулж чадлаа. Зөвхөн боловсролын салбарт л гэхэд энэ жилд 140 орчим ажлын байр шинээр нэмэгдүүлээд байна