Найруулагч Энэбишийн Ган-Очирын бүтээл “Дурсаж яваарай” кино “Remember Me” нэрээр Орос улсын бүгд найрамдах Татарстаны Казан хотод жил бүр зохиогддог 16 дах Казаны олон улсын Муслим кино наадмын уралдаант хэсэгт өрсөлдөж “Шилдэг бүрэн хэмжээний кино зохиол” шагналын эзэн боллоо.
Энэ жил нийт 63 улсын 629 бүтээл ирмэгээс 52 кино 4 төрөлд хуваагдан (Бүрэн хэмжээний кино, баримтат кино, богино хэмжээний кино, дотоодын кино) өрсөлдсөнөөс зиндаагаараа дээрээсээ 3-т орох шагнал авав.
Энэхүү кино наадам нь Татар үндэстний соёл, ёс заншлыг авч үлдэх, түгээх зорилготойгоор 2005 онд Казан хотын соёлын газар, Татарстаны урлаг соёлын яамны дэмжлэгтэйгээр үүсэж өдгөө Орос улсад ордог хамгийн том кино форум болж чадсан юм.
Цар тахалын улмаас уран бүтээлчид оролцож чадаагүй ч, кино наадмын зохион байгуулагчид “Сайхан цаг эргэн ирж, улс орон хилээ нээхэд эрхэм Ган-Очир таныг Татарстаны нийслэл Казан хотод хүрэлцэн ирж шагналаа гардан авах хүсэж байна” хэмээн уламжиллаа.
Кино багийн бүх уран бүтээлчдэд баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!