Шоколад өдөр бүр идвэл арьс хөгшрөх явцыг удаашруулдаг байна. Флавонол ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг тухай \”European Dermatology London” гэдэг хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтний судалгаанаас иш татаж The Telegraph сонин мэдээлжээ. Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон хүмүүс гурван сарын туршид флавонол ихээр агуулсан хар шоколад идсэн бол хоёр дахь хэсгийнхэн ердийн шоколад идэж байсан байна. Тэгээд эцэст нь судалгааныхаа дүнг гаргахад эхний хэсгийн сайн дурынхны арьс нарны хортой хэт ягаан туяанаас сайтар хамгаалагдсан байжээ.