УИХ-ын чуулганы хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна. Энэ үеэр Хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шахмал түлшний үнсийг түүхий эд болгон дахин ашиглах боломжтой болж байгаа тухай мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн жил шахмал түлж 390 гаруй цэгээр борлуулагдсан. Ажлын байрыг гурав дахин нэмэгдүүлэхэд 12 тэрбум төгрөг зарцуулж байна. Энэ жил 1,000 цэгт шахмал түлж худалдаална.
Шахмал түлш худалдаалдаг иргэд урьдчилсан төлж авч чадахгүй байна гэдэг зохиомол асуудал гараад байгаа. 2019 оноос өмнө улс үнэгүй нүүрс өгөөд борлуулж байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Бид шахмал түлшний борлуулалтад тонн тутамд нь 15 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа. Шахмал түлшнээс хог их гарч байгаа нь үнэн. Бид өмнө нь яндангаар агаарт цацагдсан үнсэнд дарагддаг байсан. Одоо бол бүрэн шаталт яваад зуухан дотроо үлдэж байгаа юм.
Тавантолгойн түлшний чанар маш сайн учраас барилгын дүүргэлтийн материал, явган замын хавтангын материалд ашиглах төсөл хэрэгжих гэж байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний үнс эргээд түүхий эд болж ашиглагдаг юм. Тэгэхээр одоо айлуудаас зөвхөн үнсийг нь авах боломжтой болж байна” гэлээ.