Алдарт жүжигчин Анжелина Жолийг тойрсон элдэв цуу дэгдээд байгаа юм. Энэ сарын 19-нд нөхрөөсөө салах болсон тухайгаа зарлаж байсан. 12 жилийн гайхалтай амьдралаа эцэс болгож байгаагаа мэдэгдсэн сайхан бүсгүйн үнэт эдлэлийн талаар шуугиж байна. Ингээд түүний гайхалтай үнэт эдлэлүүдийг сонирхуулая
Түүнийг өөрийн зан төрх, хувцаслалтандаа тааруулан хамгийн гоё үнэт эдлэл хэрэглэдэг гэлцдэг юм. Та үүнтэй санал нийлэх үү
Цагаан алмазан шигтгээтэй, 16 кратын бөгж үүнийг хийхийн тулд оддын үнэт эдлэлийн дизайнер Прокоп жил гаруй ажилласан юм.
2009 онд Акедеми Авардст зүүсэн ногоон маргад эрдэнийн шигтгээ бүхий гоёл. Уран тансаг хийцтэй ээмэг. үүнийг хийхэд маш их хэмжээний маргад эрдэнэ ашигласан бөгөөд алдарт үнэт эдлэлийн зохиогч Lorraine Schwartz, бүтээл юм. Тэрээр Кim Kardashian’s , Kanye West нарын гоёлыг урласан гайхамшигтай дархан. үүгээрээ олон оддыг ногоон өнгийн маргад эрднээр гангарах эхлэл болж байжээ.
Маргад эрднийн хослол бөгж. Дээрх ээмэгтэй хос бөгөөд бөгж, ээмэгтэйгээ нийлээд 115 кратын орцтой. Хосоороо 2,5 миллион доллар гэнэ.
Бөгж нь дангаараа л нэг миллион доллар ба 65 кратын өндөр орцтой аж.
Таны харж байгаа хүзүүний гоёл. Санаанд ч оромгүй үнэ бүхий тансаг эд. Jolie and Procop нарын хамтын бүтээл 2006 онд хит болсон юм. Түүнийг 4000 доллараас эхлэн дууддаг юм.
Каннийн 64 дэхь удаагийн кино наадамд ирэхдээ мөн л маргад эрднээр чимэн ирсэн юм. Үүгээрээ Күнг Фү Панда2 киноны нээлтэнд оролцсон юм. Тансаг хийц, 18 кратын алтан суурьтай бөгж, 42 кратын бугуйвч
2013 онд ёслолын арга хэмжээнд зүүж байсан цагаан сувдан ээмэг, хүзүүний зүүлтний хослол. Тэрээр зургаан хүүхэдтэйгээ үлдэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байдлаасаа болон нөхрөөсөө салж байна гэж олон нийт үзэж байгаа гэнэ.
Б.Саран