Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлыг сольж менежментийн ур чадвар сайтай, шинэлэг хүнийг томилно гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Ирэх сарын 20-22 өдрүүдэд МАН-ын их хурал болох бөгөөд түүнээс өмнө янз бүрийн томилгоо хийж бужигнуулахгүй гэсэн байр суурьтай байгаа бололтой.
Тэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Хишигжаргал овогтой Хэрлэнг томилох санаатай байгаа гэдгээ ойрын хүрээндээ ярилцаж тохироод байгаа гэх мэдээлэл явж эхэллээ.
Х.Хэрлэн нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй туршлагатай нэгэн бөгөөд У.Хүрэлсүхийн ойрын хүн гэх мэдээлэл бий.