1. Төрийн албан хаагчид хуйгаараа автомашинаар ажилдаа ирж, өдөржин зогсоол дүүргэн зогсож, ажил эхлэх, ажил тарах үеэр замын хөдөлгөөний ачаалал үүсгэж, зогсоолын хүрэлцээг бууруулж байгаа тул хотын төвийн авто зогсоолуудын төлбөрийг 1 – 3 цагт 2000-3000 төгрөг, 3 цагаас дээш зогсох автомашинд цаг тутамд 10000 төгрөг болгох.
Учир нь хотын төвөөр ажил хөөцөлдөж яваа иргэд 1 – 2 цагт ажлаа амжуулаад зогсоолоос гарна. Зогсоолын төлбөр ахиу болсноор ажлынхаа ойролцоох зогсоолд өдөржин машиндаа тавьдаг, ажил эхлэх тарах үеэр хөдөлгөөнд ихээр оролцдог төрийн албан хаагчид автомашинаар зорчихгүй байх боломж бий болно.
2. Нийтийн тээврийн чанар хүртээмжийг дээшлүүлэх буюу аль болох автобусны тоог нэмэх, цагтаа ирдэг, удаан хүлээлгэдэггүй, түгжирдэггүй явдаг боломжийг бүрдүүлэх, мөн нийтийн тээврийн олон төрөлт хувилбарыг нэн яаралтай хэрэгжүүлэх
3. Ажлын өдрүүдэд Таван шар, Ботаникаас нааш хотын төв рүү дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулдаг байх, иргэд эхэндээ бухимдах хэдий ч нийтийн тээврээр зорчих боломж байгааг, нийтийн тээврээ сайжруулах асуудал дээр анхаарч байгаагаа ухуулан ойлгуулах
4. Ачаа тээврийн зориулалтын автомашинуудыг ажил эхлэх, ажил тарсны дараа бараагаа хүргэдэг хувилбарыг ажил болгож хэрэгжүүлэх
5. Хөдөөний дугаартай автомашинуудыг баруун талд Таван шар, зүүн талд Ботаникаас нааш оруулахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх
6. Илэрхий хорт утаа ялгаруулдаг, техникийн үзлэг оношлогоонд тэнцээгүй, хэтэрхий өнгө үзэмж муутай тээврийн бүх төрлийн хэрэгслийг Таван шар, Ботаникаас нааш хотын төв рүү нэвтрүүлдэггүй болох
7. Дугуйн замын ажлыг үргэлжлүүлэх, иргэдийн хувьд унадаг дугуй, мопед унах боломжийг бүрдүүлэх, замыг нь барих, тэмдэг тэмдэглээ байршуулах, 2-3 км зайд байх ажилдаа ирэх буцахдаа аль болох алхах нь эрүүл мэндэд тустайг ухуулсан мэдээлэл түгээх
8. Такси үйлчилгээний хүртээмж, чанар, найдвартай байдал, үнийн уян хатан байдлыг хэрэгжүүлж, хувийн хэвшлийг дэмжин хамтран ажиллах /UBCab гэх мэт апп-ыг хөгжүүлэх/
9. Томоохон захуудыг хотоос шат дараатай нүүлгэх
Эдгээр арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлснээр авто замын түгжрэл мэдэгдэхүйц байдлаар бодитой буурна. ингэхгүйгээр хөдөөний автомашиныг хорино, цэрэг зэвсэгт хүчинтэй хамтран ажиллана гэснээр АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ буурахгүй гэдгийг СУМЪЯАБАЗАР дарга эрхбиш ойлгох буй заа.
Эх сурвалж: Мэргэн Ард