Өнөөдөр коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн ирсэн дахин зургаан тохиолдол нэмэгдэж, Монгол улсад батлагдсан тохиолдол 374 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 9-нд мөн зургаан тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр хүмүүс нь Сөүл-Улаанбатарын онгоцоор ирсэн болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч байв.
Халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалтаа заавал зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.