ХАЛУУРАХ, ХАНИАЛГАХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ 119 ДУГААРТ ХОЛБОГДОНО
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулаг боомтоор ирсэн жолооч 21 хоногийн тусгаарлалтаас гарснаас 4 хоногийн дараа шинжилгээ авахад жолооч болон түүний эхнэрээс халдвар илэрсэн тул тэднийг ХӨСҮТ-д тусгаарласан.
Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авч байна. Тандалт судалгаа 2-3 хоног үргэлжлэхээр байна. Иргэд амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутагах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барихыг зөвлөж байна.
Эрүүл мэндийн салбар бэлэн байдлаа хангасан.
Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдон хэрхэн хаана хандахаа тодорхой болгож байж, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
НЭГДҮГЭЭР ХАВЬТЛЫН 16 ИРГЭНИЙГ ТОГТООЖ, ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Үүссэн нөхцөлтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг 2020 оны 11 сарын 11-ний 01:30 цагаас эхлэн хааж байгаа бөгөөд 3 хоног Улаанбаатар хот уруу орох хөдөлгөөн нээлттэй.
Энэ хугацаанд Улаанбаатар хотоос аймгууд уруу хүнс, буяны ажил, шатахуун түгээх зэрэг хөдөлгөөнд нээлттэй. Нэгдүгээр хавьтлын 16 иргэнийг тогтоож, эхний хүмүүс шинжилгээнд орж байна.
Халдварт өвчин тархсан гэж ойлгож болохгүй. Тухайн халдвартай иргэний явсан маршрутыг тогтоож байна.