Дотуур байрны оюутнуудад хүнс тараах үүргийг БСШУ-ны сайдад даалгасан.
Бид өнөөдөр БНСУ-аас өндөр хүчин чадал бүхий оношлуур хүлээн авлаа. Маргаашнаас эхлэн нийслэлд 11 цэгт оношилгоо авч эхэлнэ.
Ойрын болон дам хавьтлын хүмүүс рүү холбогдон, та тэр хаягт очиж, шинжилгээгээ өгөөрэй гэж чиглүүлнэ.
Нийтийн тээвэртэй холбоотой буруу ойлголт түгжээ. Иргэд хувийн унаагаараа зорчих эрхтэй. Улсын хэмжээнд 6000 хүн хөл хорионд хяналт тавин ажиллаж байна. Тэдэнд бүгдэд нь заавар өгсөн. Иргэдээс нийтийн тээврээр зорчихыг шаардах учиргүй.
Сэлэнгэ аймгийн гэр бүлийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож дууслаа. Эндээс эмчилгээ, тандалт судалгааны 2 баг Сэлэнгэд очиж ажиллаж байна. Франц иргэн манай улсад ирснээс хойш бид тандалт судалгааг шуурхай хийх ажилд туршлагажсан.
Мэдээллийг нэг цэгээс шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байна.
Албан ёсны мэдээлэлд л итгээрэй. Ирэх өдрүүдэд гэртээ байгаарай гэж хүсье. Бид хамтын хүчээр энэ аюулт өвчний дэгдэлтийг хумина. Бидэнтэй хамтарч ажиллаарай. Хөл хориог цаашид сунгаж болзошгүй.
Банкуудын зээлийн эргэн төлөлтийг сунгах, царцаах эсэхийг судалж байна. Гэхдээ бид бүх анхаарлаа халдварын голомт руу чиглүүлээд байна.
Сэлэнгийн халдварын эх үүсвэрийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Гэхдээ Сэлэнгийн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүгдийг нь тогтоосон. Дархан, Сэлэнгэд хатуу хөл хорио үргэлжилж байна.