Хотын Ерөнхий менежер намрын тохижилт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийгдэх зам засвар арчлалт, тохижилтын ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд танилцууллаа. Энэ ажлын хүрээнд орон сууц болон гэр хорооллын дундах ус ихээр тогтдог, эвдрэл ихтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулдаг зайлшгүй засварлах шаардлагатай замуудыг засварлах юм.
Ус ихээр тогтдог замуудыг тэгшлэх, хайрга асган нягтруулах, асфальтобетон хучилтад гарсан эвдрэлд нөхөөс хийх ажлууд хийж эхлээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.