Энэ сарын 13-нд буюу ням гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Хуралдаан 12.00 цагт Төрийн ордонд болох бөгөөд хуралдааны дараа Ерөнхий сайд олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.
Засгийн газрын өмнөх хуралдаанаас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч, ирэх Даваа гарагаас эхлэн эхний ээлжинд 34 салбарын үйл ажиллагааг нээхээр болсон.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нэн шаардлагагүй гэдэгт саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төв зэргүүд орж байна. 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болсон” гэсэн юм.